ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСНӨӨР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААНД ОРОЛЦОХ , ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХЭД  ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОНД ТООЦОГДОНО.

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Үйлчилгээ үзүүлэгч нь МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ системийн аюулгүй, найдвартай байдлыг ханган Гишүүний мэдээллийг хадгалах, хамгаалах, нөгөө талаас Гишүүн нь МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ ашиглан үзэл бодлоо чөлөөтэй, хариуцлагатайгаар илэрхийлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Үйлчилгээний нөхцөл нь Гишүүн  үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ-д  бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. 

1.3. МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ, түүнд агуулагдсан Үйлчилгээ үзүүлэгч талын хэлэлцүүлгүүд, мэдээлэл нь Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана. 

1.4. МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМ болон үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм. 

1.5. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана. 

 

Хоёр. Нэр томъёоны тайлбар 

2.1. Хэлэлцүүлэг: Талууд ойлголтыг нэгтгэх зорилгоор баримтад суурилан өгөгдлийг цэгцтэй солилцох үйл ажиллагаа

2.2. Платформ: - Тодорхой зорилготой, хил хязгаартай, зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдлүүдийг агуулсан орчин.

2.3. Үйлчилгээний нөхцөл: Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын хүлээх үүргүүдийг таниулж, хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилготой баримт бичиг.

2.4. Чөлөөтэй: Бодох, ярих, тодорхой үйлдийг хийхэд бусдаас хамараалгүй байх

2.5. Асуудал: Тухайн зорилгыг хэрэгжүүлэх системийн доголдлын илрэн гарах шинж тэмдгийг.

2.6. Нийгэм: Өөрсдийнхөө хэрэгцээг хангах нэгдсэн зорилгоор тодорхой хил хязгаарт харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн нэгдэл. 

2.7. Монгол форумын гишүүн : Хэлэлцүүлгийн зорилгын хүрээнд үүрэг хүлээн баримтад суурилсан өгөгдлийг солилцож буй МФ гишүүнийг.

2.8. Үүрэг: Байгууллагын эрхэм зорилгод нийцсэн ажлыг гүйцэтгэхэд заавал хийгдэх үйлдлүүдийг эрх зүйн актаар байнгын мөрдөх хэм хэмжээ болгон тогтоосныг.

2.9. Үүргийн зөрчил: Дүрэм журам гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйг

2.10. Зар сурталчилгаа : Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид “бүтээгдэхүүн” гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг;

 

Гурав. Гишүүний үүрэг

3.1. Гишүүн нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх;

3.2. Гишүүн нь хэлэлцүүлэгт өөрийн санал бодлоо чөлөөтэй, хариуцлагатайгаар илэрхийлэх;

3.3. Гишүүн нь бусдыг  үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй байх;

3.4. Бусад гишүүн үүргээ зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх;

3.5. Гишүүн нь Үйлчилгээ үзүүлэгчийн үүргийн зөрчлийг мэдэгдэх;

3.6. Гишүүн нь үүргээ зөрчсний улмаас Үйлчилгээ үзүүлэгчид учруулсан хохирлыг төлөх;

3.7. Гишүүн нь хэлэлцүүлэгт оролцох заавар, дүрэм, журмыг дагаж мөрдөх;

3.8. Гишүүн  нь үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.

3.9. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг үйлчилгээ үзүүлэгчид гаргах үүрэгтэй. 

Дөрөв. Гишүүнд дараах үйлдлийг хориглоно

4.1. Гишүүн нь хэлэлцүүлгийн платформыг  зар сурталчилгаа, ухуулга мэдээлэл, зэрэг өөр зорилгоор ашиглах;

4.2. Гишүүн нь хэлэлцүүлгийн платформыг хууль бусаар болон эх сурвалжгүй мэдээ, мэдээлэл оруулах, нийтэд түгээх, хууль бус үйлдэлд бусдыг уруу татах г.м хуулиар хориглосон үйлдэл хийх/ ашиглах;

 

Тав. Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

5.1. Үйлчилгээ үзүүлэгч нь МОНГОЛФОРУМ ПЛАТФОРМЫН аюулгүй найдвартай байдал, болон ХЭЛЭЛЦҮҮЛЭГТЭЙ холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах. 

5.2. Үйлчилгээ үзүүлэгч нь хэлэлцүүлэгт оролцогч гишүүдийн  хооронд асуудал, маргаан үүссэн тохиолдолд шийдвэрлэх.

5.3. Үйлчилгээ үзүүлэгч нь гишүүний гаргасан үүргийн зөрчилд хяналт тавих. 

5.4. Гишүүн  үүргийн зөрчил  гаргасан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага тооцох.

5.5. Үйлчилгээ үзүүлэгч нь Гишүүний  интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

5.6. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх,  үйлчилгээнд түр хугацааны зогсоох тохиолдолд гишүүний имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.

5.7. Гишүүн нь үүргээ дагаж мөрдөөгүй бол хэлэлцүүлгийн платформоос шууд хасах ба асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй;

Зургаа. Хариуцлага

6.1. Үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан, 4.1-т заасан хориглох заалтыг зөрчсөн гишүүнийг платформыг ашиглах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах эсвэл хасаж, гишүүний мэдээллийг устгана. 

6.2. 4.2-т заасан хориглох заалт зөрчсөн гишүүнийг төрийн эрх бүхий байгууллагад шалгуулахаар хүргүүлэх бөгөөд  төрийн эрх байгууллагын шийдвэрээс үл хамаарч Үйлчилгээ үзүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.