Буцах

Орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлье.

Нийгэм

2019 оны байдлаар Монгол улсын хүн амын 67,5% нь нийслэл хотод амьдарч байна.

0

Манай улсад хүн амын нягтшил нэг хавтгай дөрвөлжин километрт хоёр хүн оногдохоор байгаа. Харин нийслэл Улаанбаатар хотод нэг хавтгай дөрвөлжин километрт оногдох хүний тоо 255  байна.

0

"Монгол улс: Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөний судалгаа"-нд хамрагдсан 4000 орчим хүний мэдээллээс харахад хөдөө  орон нутгаас нийслэлд шилжин суугчийн олонх нь ажилд орох, амьдралынхаа нөхцөлийг сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн илүү чанартай, олон төрлийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүдээ дэмжих, садан төрлөө бараадах зорилготой шилжин суурьшсан байна. 

0

Хүн амын хэт төвлөрөл нь нийгэм, эдийн засаг, экологийн  ихээхэн сөрөг үр дагаврыг дагуулдаг уршигтай. Өнөөдрийн байдлаар үүнээс болж нийтийн тээвэр, сургууль цэцэрлэгийн хангамж, ундны усны хүрэлцээ, замын түгжрэл, агаарын бохирдол, гэр хорооллын тэлэлт, хог гэх мэт байгаль орчин, нийгмийн олон асуудлууд нийслэлийн оршин суугчдад тулгарч байна.

0

Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд хотыг тэлэх бодлого баримталж нийслэлийн засаг захиргааг Яармагруу нүүлгэх гэх мэт ажлуудыг хийж байгаа ч нөгөө талаас нь харвал орон нутгийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна.

0

Өнөөдрийн байдлаар Монгол улсын Засгийн газар, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудаас орон нутгийг хөгжүүлэх багагүй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч бидний нүдэнд бодитой үр дүн харагдахгүй байсаар л, орон нутгийг хөгжүүлэх цогц бодлого дутагдсаар л байна.

0

  • Танд орон нутгийг хөгжүүлэх бодитой шийдэл байна уу?
  • Орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудын талаар цэгцтэйгээр хэлэлцүүлье.

1

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн