Буцах

Инновац ба бидний амьдрал

Эдийн засаг

Инновац гэж  юу вэ? 

0

Инновац гэдэг үгийн гарал үүслийг авч үзвэл  “in nova” буюу шинээр сэдэх, санаачлах гэсэн утгатай латин үг юм. Одоо хэрэглэгдэж байгаа дээрх үгийн утга нэлээдгүй өргөн хүрээг хамарна.
19-р зууны дундуур ялангуяа Германы соёл судлаачдын бүтээлүүдэд “инновац” хэмээх ойлголт анх орж ирсэн. Анхандаа нэгээхэн соёлын зарим нэг элементийг нөгөө талын соёлд нэвтрүүлэх утга санааг  илэрхийлдэг байжээ. Голчлон тухайн үедээ Европ маягийн ахуй амьдрал, үйлдвэрлэлийг зохион байгуулах аргыг Ази, Африкийн нийгэмд нэвтрүүлэх тухай яригддаг байж. 20-р зууны эхээр австрийн эрдэмтэн Й.Шумпетер, Оросын эрдэмтэн Н.Кондратьев нар “эдийн засгийн хөгжилд шинэчлэл, өөрчлөлт оруулах замаар хямралыг даван туулах хэрэгсэл...” гэсэн утгаар ашигласан нь  үндсэн утгаа одоо хир нь алдаагүй л байгаа. Анхдагч судлаачид:
-       Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
-       Үйлдвэрлэлийн шинэ арга замыг эзэмших,
-       Шинэ зах зээл нээх,
-       Шинэ түүхий эд гарган авах,
-    Үйлдвэрлэлийн салбаруудыг зохион байгуулах гэсэн төрлүүдээр ангилан авч үзжээ. Энэ ойлголт хожим шинжлэх ухаан, технологийн салбарт мөн үйлдвэрлэл, үйлчилгээний талбарт ч мөн ялгаагүй хэрэглэгдэх болсон билээ.

0

Инновацын бидний амьдрал яаж нөлөөлж буй талаар 3 жишээ 

0

1.Чадварлаг ажилтан ба инновац

0

Сүүлийн жилүүдэд компаниуд ажилчдын ур чадвараа сайжруулахад инновацийг түлхүү ашиглаж байна. Ингэснээр тэдний ажлын үр бүтээмж өндөрсөж, богино хугацаанд чанартай олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ нь эргүүлээд тус компанидаа өндөр ашгийг дагуулж байна. 

0

2. Инновац ба давуу тал. 

0

ЖДҮ-ийн тогтвортой үйл ажиллагаагаа хангахад бусдаас ялгарах, өөрийн гэсэн давуу талтай байх шаарлоагатай байдаг. Ун давуу талыг инновацаар дамжуулж бий болсон компаниуд үйл ажиллагаа нь тогтвортой байна. 

0

3. Инновац ба өөрчлөлт

0

Дэлхий дахинд өөрчлөлт байнга явагдаж, цаг хугацаа улам  бүр үнэтэй болж байгаа бөгөөд уг өөрчлөлт ялангуяа дэд бүтэц, тээврийн салбарт их ажиглагдаж байна. Хүмүүс цахимаар бтилетээ захиалж, цахим баримт бичгээр амин чухал ажлаа амжуулж байна. Мөн үүнийг дагаад зах зээлд ч мөн адил шинэ зах зээл бий болж, бизнесийн орчин нөхцөл үүсч байна. 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн