Буцах

Цахим тоглоомын газрыг нээх нь зөв үү?

Нийгэм

Монголын электрон хөгжлийн холбооноос 2020.08.27-нд цахим тоглоомын төвүүдийг нээхийг шаардсан мэдэгдэл хийсэн юм. 

0

Монголд цахим спортыг бизнес эрхлэгчид-хөгжүүлэгчид, тамирчид, сонирхогчид, үзэгчид гэж  дөрвөн хэсэг хуваадаг. Албан ёсны зөвшөөрөлтэй цахим тоглоомын төв ажиллуулдаг 1000 орчим иргэн, ААН үйл ажиллагаа явуулдаг байна. 1500 орчим хүн тус спортоор хичээллэж, тамирчны түвшинд бэлтгэгддэг бол чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор цахим тоглоом сонирхдог 500-600 мянган залуус. Мөн энэ төрлийн спортоор тоглодоггүй ч үзэж сонирхдог 200-300 мянган үзэгч байдаг талаар "Монголын электрон хөгжлийн холбоо"-ны хэвлэлийн төлөөлөгч  Э.Тэмүүжин хэлсэн. 

0

Цахим тоглоомыг цахим спорт гэж зарим улсад бодлогоор дэмждэг атал манай улсад хааж боож, нийгэмд буруу ойлголт өгдөг гэдгийг тэд мөн дурдсан юм. 

0

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 тогтоол "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-д:

0

2.3 Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 23.00 цаг хүртэл үйлчилнэ.

0

2.4.  9-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд (4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа) 20.00 цагөвлийн улиралд (10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа) 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ.

0

4.1. Цахим тоглоомын газар нь дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:

0

     4.1.1. орон сууцны нэг давхар, зоорины давхарт үйл ажиллагаа явуулах;

0

     4.1.2. хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) тоглуулах, түүнийг зохион байгуулах, терроризм, аллага, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан тоглоом тоглуулах;

0

     4.1.3. энэхүү журамд заасан цахим тоглоомын үйлчилгээг 9 насанд хүрээгүй хүүхдэд үзүүлэх;

0

     4.1.4. бичиг баримт, эд зүйлс барьцаалан иргэдэд үйлчлэх;

0

     4.1.5. согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх;

0

     4.1.6. интернэт кафены үйл ажиллагаа явуулж байгаа газарт цахим тоглоом тоглуулах; гэх мэт заалтууд бодит амьдрал дээр хэрэгждэггүй байна.

0

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын төвүүдийн дийлэнх хувь нь нэг хүнд оногдох талбайн хэмжээ хүрэлцээгүй, компьютерын тоог илүү тавьсан, байрны агааржуулалт болон гэрэлтүүлэг эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, хоёр цаг тутамд агааржуулалт хийдэггүй, өрөө тасалгааны ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, зориулалтын ариутгалын уусмалаар гар, хулгана, чихэвч зэргийг ариутгах ёстой байдаг бол үүнийг ариутгадаггүй гэх мэт зөрчлүүд илэрдэг нь өнөөгийн цар тахлын аюултай байгаа үед эрсдэл үүсгэх магадлалтай юм.

0

Гэвч цахим тоглоомын төвүүдээс бусад тоглоомын төвүүд, кинотеатр, шашны байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээсэн атлаа цахим тоглоомын төвүүдийг нээгээгүйгээс олон ААН, иргэн хохирч шүүхийн хаалга татаха; хүрч байгаа юм.

0

1. Таны бодлоор цахим тоглоомын төвүүдийг нээх нь зөв үү?

0

2. Хэрэв нээх бол ямар зохицуулалтаар ажиллуулсан нь зөв бэ?

0

Мэдэгдэх

2

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн