Буцах

“Монгол улсын боловсролын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны ажлын үр дүнгээс

Нийгэм

“Гүнд Хэлткэр энд Эдүкэшн Сан” ТББ-ын санаачилгаар “ТУС Солюшн” ХХК болон "Залуу судлаачдыг дэмжих сан" хамтран боловсруулсан “Монгол улсын боловсролын тогтолцооны суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны ажлын үр дүнгээс та бүхэнд хүргэж байна.

0

Судалгаан дахь 52 тулгуур ойлголтоос 40 ойлголтыг нь шинээр тодорхойлж, 12 ойлголтын тодорхойлолтыг ТУС Солюшн ХХК болон ЗСДС ТББ-ын нэр томьёоны сангаас авч ашиглав.

0

Энэ удаагийн хэлэлцүүлгээр 20 тулгуур ойлголтыг орууллаа

0

1. Боловсрол (Education) - Хүн суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай мэдлэгийг бүтээх чадвар;

0


2. Боловсролын түвшин (Educational level) - Хүн суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай мэдлэг бүтээх чадварын хэмжээ;

0


3. Мэдлэг (Knowledge) - Өгөгдлүүдийг бүртгэх, ангилах, турших боловсруулах аргаар тодорхой нөхцөлд орших юмс, үзэгдлийн шинж чанар эсвэл  тэдгээрийн хоорондынтогтвортой хамаарлыг нээн илрүүлж тодорхойлсон дүгнэлт;

0


4. Чадвар (Ability) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай оюуны болон биеийн үйлдлүүдийг гүйцэтгэх арга барилыг;

0


5. Ур чадвар (Skill) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай оюуны болон биеийн үйлдлүүдийг алдаагүй гүйцэтгэх арга барилыг;

0


6. Сургуулийн өмнөх боловсрол (Preschool education) - Эрүүл, аюулгүй амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, орчноо танин мэдэх суурь дадалтай болоход шаардлагатай өгөгдлийг хайх, цуглуулах, боловсруулах, дүгнэлт гаргах, үр дүнг үг яриагаар илэрхийлэх чадвар;

0


7. Ерөнхий боловсрол (General education) - Суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай шинжлэх ухаанд суурилсан мэдлэг бүтээх, шийдлийг хөгжүүлэх, бусадтай зүй зохистой харилцах ерөнхий чадвар;

0


8. Мэргэжлийн боловсрол (Vocational Education) - Өөрийн болон бусдын суурь хэрэгцээг хангахад шаардлагатай шинжлэх ухаанд суурилсан мэдлэг бүтээх, шийдлийг хөгжүүлэх, бусадтай зүй зохистой харилцах, тодорхой мэргэжлээр дагнасан чадвар;

0


9. Дээд боловсрол (Higher education) - Өөрийн болон бусдын суурь хэрэгцээг хангахад шаардлагатай төрөлжсөн шинжлэх ухаанд суурилсан мэдлэг бүтээх, шийдлийг хөгжүүлэх, бусадтай хамтран үнэ цэн бүтээх, тодорхой мэргэжлээр дагнасан чадвар;

0


10. Насан туршийн суралцахуй (Lifelong learning) - Суурь хэрэгцээгээ хангахад шаардлагатай чадвараа тасралтгүй төгөлдөржүүлэх үйл ажиллагаа;

0


11. Тогтолцоо (System) - Зорилго/зориулалтыг хэрэгжүүлэхэд оролцдог элементүүдийн хооронд явагддаг, синергистик хэв шинжийг тодорхой хугацаанд тогтвортой бүрдүүлдэг харилцан уялдаатай үйлчлэлүүдийн эмх цэгцтэй үйл ажиллагааны загвар;

0


12. Зорилго (Purpose) - Тодорхой хугацаанд хүрэхээр төлөвлөсөн үр дүн;

0


13. Судалгаа (Research) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг бүтээх
зорилгоор өгөгдлийг цуглуулах, боловсруулах, дүгнэх цогц үйл ажиллагаа

0

14. Багш (Teacher) - Суралцагчийн боловсрол эзэмших үйл ажиллагааг чиглүүлэх, дадлагажуулах үүрэг бүхий хувь хүн;

0


15. Суралцах (study) - Тодорхой орчин, хөтөлбөрийн дагуу мэдлэг бүтээх оюуны үйлдлүүдийг танин мэдэх, хэрэглэж дадах үйлдлүүдээс бүрдэх үйл ажиллагаа;

0


16. Суралцагч (Learner) - Суралцах үүрэг хүлээсэн хувь хүн;

0


17. Сурагч (Pupil) - Ерөнхий боловсрол эзэмших зорилготой суралцагч;

0


18. Оюутан (Student) - Дээд боловсрол эзэмших зорилготой суралцагч;

0


19. Хүүхэд (Child) - 0-18 хүртэлх насны хүн;

0


20. Мэргэжил (Profession) - Хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, харилцан уялдаатай,
төрөлжсөн цогц чадвар;

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн