Буцах

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад иргэд олон нийтээс санал авах

Хууль зүй

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

0

/Шинэчилсэн найруулга/

0

НЭГДҮГЭЭР БYЛЭГ

0

Нийтлэг үндэслэл 

0

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

0

1.1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид “Нийслэл хот” гэх/-ын эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино.

0

2 дугаар зүйл. Хуулийн зохицуулах харилцаа

0

2.1.Энэ хуулиар Нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүрэг, нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, эдийн засаг, санхүүгийн болон удирдлага, зохион байгуулалтын онцлог, нийслэл хотын дагуул хот, хаяа тосгоны эрх зүйн үндэс, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд болон төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах харилцааг зохицуулна.

0

2.2.Нийслэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохтой холбоотой нийтлэг харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулна. 

0

2.3.Нийслэл нийтийн эрх зүйн этгээдийн хувьд хувийн эрх зүйн харилцаанд оролцохтой холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

0

3 дугаар зүйл. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

0

3.1.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

0

4 дүгээр зүйл. Нийслэл хотын эрх зүйн үндэс, зохион байгуулалт

0

4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь энэ хуулиар олгосон онцлог чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай тусгай статус бүхий хот мөн.

0

4.2.Нийслэл хот нь засаг захиргааны хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна.

0

4.3.Нийслэл хот нь дагуул хот, хаяа тосгон, чөлөөт бүстэй байна.

0

5 дугаар зүйл. Нийслэл хотыг хөгжүүлэх бодлого

0

5.1.Нийслэл хот нь нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлсэн, эдийн засаг, байгаль орчны зохистой тэнцлийг хангасан бодлого баримтална.

0

5.2.Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого нь үндэсний уран барилгын өв уламжлалыг дэлхийн нийслэл хотуудын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэхэд үндэслэнэ.

0

5.3.Нийслэлийг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй нэгдсэн стандарт бүхий ухаалаг хот болгон хөгжүүлнэ. 

0

6 дугаар зүйл. Нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар

0

6.1.Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байна.

0

6.2.Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, энэ хуульд өөрөөр заагаагүй бол нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан гортиг бүхий газрыг нийслэл хотын эдэлбэр газар гэнэ.

0

7 дугаар зүйл. Нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэл

0

7.1.Нийслэл хотын эдэлбэр газар нь бүсчлэлтэй байж болно. 

0

7.2.Нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэл тогтоох шалгуур үзүүлэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санал оруулснаар Засгийн газар тогтооно.

0

7.3.Энэ зүйлийн 7.2-т заасан шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэл, түүнд мөрдөх журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

0

8 дугаар зүйл. Бэлгэ тэмдэг

0

8.1.Нийслэл хот бэлгэ тэмдэгтэй байж болно. 

0

8.2.Бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
 

0

ХОЁРДУГААР БҮЛЭГ

0

Нийслэл хот, түүний чиг үүрэг

0

9 дүгээр зүйл. Нийслэл хотын чиг үүрэг

0

9.1.Нийслэл хот нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон энэ хуулиар олгосон тусгай  болон  нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

0

9.2.Нийслэл хот нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1-д заасны дагуу Монгол Улсын нийслэл хотын хувьд энэ хуульд заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ.

0

9.3.Нийслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1-д заасны дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан болон энэ хуульд заасан нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

0

10 дугаар зүйл. Нийслэл хотын тусгай чиг үүрэг

0

10.1.Нийслэл хотын тусгай чиг үүрэгт дараах асуудал хамаарна:  

0

10.1.1.төрийн дээд, төв байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;

0

10.1.2.гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хангах;

0

10.1.3.үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, урлаг спорт, хурал, улс төрийн арга хэмжээ;

0

10.1.4.олон улсын санхүү, эдийн засаг, аялал жуулчлалын төв, зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагаа;

0

10.1.5.үндэсний хэмжээний архитектур, түүх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт;  

0

10.1.6.энэ хуульд заасан нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалалт;

0

10.1.7. хуульд заасан бусад чиг үүрэг.

0

10.2.Засгийн газар энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт жил бүр тусгана. 

0

10.3.Шаардлагатай тохиолдолд нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах өмчийг нийслэлд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно. 

0

11 дүгээр зүйл. Нийслэлийн нийтлэг чиг үүрэг

0

11.1.Нийслэлийн нийтлэг чиг үүрэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаас гадна дараах асуудал хамаарна:

0

11.1.1.хотын хөрөнгийн сан,  үйлчилгээний төлбөр, хураамж;

0

11.1.2.нийслэлийн хүний нөөцийн бодлогын төлөвлөлт, хөтөлбөр, хэрэгжилт;

0

11.1.3.хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагаа;

0

Тайлбар: Хотын аж ахуй нь оршин суугчдын нийгэм, эдийн засаг, ахуй, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй зэргээс тус тус бүрдэнэ.

0

11.1.4.орчны аюулгүй байдал /тэжээвэр болон золбин амьтан/, стандарт, тохижуулалт;

0

11.1.5.нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, нийтлэг зохицуулалт;

0

11.1.6.хотын орон сууцны сан, ашиглалт, хуваарилалт;

0

11.1.7.хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа;

0

11.1.8.нийслэлд шинээр өмч бий болгох, хөрөнгө оруулалт;

0

11.1.9.нийслэлийн авто замын арчлалт, засвар, хяналт.

0

11.1.10.хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний төвлөрсөн усан хангамж;

0

11.1.11.хэсэгчилсэн инженерийн хангамж, ус, дулаан, цахилгаанаар хангах;

0

11.1.12.нийтийн байрны ашиглалт, зохицуулалт;

0

11.1.13.Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт;

0

11.1.14. гадна зар сурталчилгааны зохицуулалт, хяналт; 

0

11.1.15.хуульд заасан бусад чиг үүрэг.
 

0

ГУРАВДУГААР БҮЛЭГ

0

Нийслэл хотын эдийн засгийн харилцаа

0

12 дугаар зүйл. Нийслэл хотын эдийн засгийн үндэс

0

12.1.Нийслэл хотын эдийн засгийн үндэс нь улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн нийслэлийн өмч, татварын болон татварын бус орлого, нийслэлийн сангийн хөрөнгөөс бүрдэнэ.

0

12.2.Нийслэл хотын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, бие даан хөгжих, баталгаагаар хангах нь төр, нийслэлийн үүрэг бөгөөд энэ харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. 

0

13 дугаар зүйл. Нийслэл хотын төсөв

0

13.1.Нийслэл хот төсөвтэй байна.

0

13.2.Нийслэл хотын төсөв нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан нийслэлийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна. 

0

13.3.Нийслэл хотын төсвийг энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

0

13.4.Нийслэлийн төсөв нь татварын болон татварын бус орлого, улсын төсвийн санхүүжилт, хуулиар зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

0

13.5.Нийслэл хотын төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг баримтлан Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

0

14 дүгээр зүйл. Нийслэлийн өмч

0

14.1.Нийслэл өмчтэй байна. 

0

14.2.Нийслэлийн өмч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг болон энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах хөрөнгө мөн.

0

14.3.Нийслэлийн өмчийн харилцааг хуулиар зохицуулна.

0

14.4.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрийн өмчийн өмчлөх эрхийг нийслэлд хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлэн өгч болно.

0

15 дугаар зүйл. Нийслэл концесс, үнэт цаас гаргах

0

15.1.Нийслэл нь хууль тогтоомжид заасан журмын дагуу концесс болон үнэт цаас гаргана.

0

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан асуудлыг Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

0

15.3.Нийслэл нь төсвийн жилийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зардлынхаа 50 хувиас багагүй байх тохиолдолд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төслийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.

0

15.4.Энэ хуулийн 15.3-т заасны дагуу өр үүсгэх асуудлыг нийтэд мэдээлж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.  

0

15.5.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч өр үүсгэх аливаа гэрээнд гарын үсэг зурсан болон үнэт цаас арилжаалснаас хойш ажлын 10 өдрийн дотор гэрээний хуулбар, холбогдох баримт бичиг, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

0

16 дугаар зүйл.Нийслэлийн өмчит хуулийн этгээд

0

16.1.Нийслэл нь өөрийн өмчийн хуулийн этгээдтэй байж болно. 

0

16.2.Энэ хуульд заасан нийслэлийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил, үйлчилгээг нийслэлийн өмчит хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

0

17 дугаар зүйл. Нийслэл хотын татвар

0

17.1.Нийслэл хот татвартай байна. Нийслэл хотын татварыг хуулиар тогтооно.

0

17.2.Нийслэл нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд төлбөр, хураамжийн хэмжээг тогтооно.

0

18 дугаар зүйл.Нийслэлийн сан 

0

18.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн дор дурдсан төсвийн бус сантай байж болно:

0

18.1.1.хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх;

0

18.1.2.ухаалаг, цахим хотын хөгжлийг дэмжих;

0

18.1.3.үйлдвэрлэл, инновацийг дэмжих;

0

18.1.4.ногоон хөгжлийг дэмжих; 

0

18.1.5.аялал жуулчлалыг хөгжүүлэх;

0

18.1.6.эрсдэлийг бууруулах;

0

18.1.7.хөрөнгө оруулалтыг дэмжих;

0

18.1.8.хотын стандарт, соёлыг хөгжүүлэх;

0

18.1.9.бусад.

0

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан санг дагнасан болон хамтын хэлбэрээр байгуулж болох ба түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

0

18.3.Энэ хуулийн 18.2-т заасны дагуу тогтоосон журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ.

0

19 дүгээр зүйл. Нийслэл хот дахь хөрөнгө оруулалт, түүний баталгаа

0

19.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан этгээд нь нийслэлийн өмчит ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хөрөнгөд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно.

0

19.2.Энэ хуулийн 19.1-д заасны дагуу ирүүлсэн хөрөнгө оруулалт хийх саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч шийдвэрлэнэ.

0

19.3.Нийслэл хотын удирдлага нь хөрөнгө оруулагч талыг нь дараах баталгаагаар хангана:

0

19.3.1.энэ хуулийн 19.2-т заасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, цуцлах асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан журам, үндэслэлийг баримтлах;

0

19.3.2.хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээр хангагдах;

0

19.3.3.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэрээ өөрчлөхгүй байх;

0

19.3.4.тусгай зөвшөөрөл олгох;

0

19.3.5.эрх бүхий албан тушаалтан, нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэл өөрчлөгдөхөөс үл хамаарч гэрээний тогтвортой байдлыг хангах;

0

19.3.6.ажиллах цагийн хуваарийг уян хатан шийдвэрлэх;

0

19.3.7.гэрээ байгуулах үед нийслэлээс тогтоосон албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;

0

19.3.8.нийтийн ашиг сонирхлын үүднээс хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр, зорилгоос хамаарч холбогдох журамд заасан зардлын санхүүжүүлтийг тогтмол олгох;

0

19.3.9.хуульд заасан бусад.

0

19.4.Энэ зүйлд заасан хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

0

19.5.Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллаж нийслэл хотыг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулж болно. 

0

19.6.Энэ хуулийн 19.5-д заасан Зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч батална.

0

20 дугаар зүйл. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх төрийн өмч

0

20.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын хөрөнгө оруулалтаар үл хөдлөх хөрөнгө барих тохиолдолд нийслэл хотын удирдлагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

0

20.2.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх төрийн өмч, улсын чанартай замын арчилгаа, засвар үйлчилгээг гэрээний үндсэн нийслэл хотоор гүйцэтгүүлж болно. 

0

21 дүгээр зүйл. Нийслэлийн чөлөөт бүс

0

21.1.Нийслэл нь чөлөөт бүстэй байна. 

0

21.2.Нийслэлийн чөлөөт бүсийг түүний нутаг дэвсгэр, дагуул хотын эдэлбэр газарт байгуулж болно. 

0

21.3.Нийслэлийн чөлөөт бүстэй холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулна.

0

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

0

Нийслэл хотын удирдлага, түүний бүрэн эрх

0

22 дугаар зүйл. Нийслэл хотын удирдлага, түүний онцлог

0

22.1.Нийслэл хотын удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хуульд заасан ёсоор бүрдэнэ.

0

22.2.Нийслэл хот дараах удирдлагатай байна:

0

22.2.1.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

0

22.2.2.нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч.

0

22.3.Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын Захирагч байх бөгөөд нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх, хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах,  мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий Хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна.

0

22.4.Хотын ерөнхий менежер нь Улаанбаатар хотын Захирагчийн удирдлага дор ажиллана. 

0

23 дугаар зүйл. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

0

23.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

0

23.1.1.энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

0

23.1.2.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан нийслэл хотын тусгай чиг үүргийн хэрэгжилтийн талаарх нийслэлийн Засаг даргын тайланг сонсох;

0

23.1.3.нийслэлийн чиг үүрэг хэрэгжүүлэх талаар нийтлэг болон тусгайлсан журам, стандарт, дүрэм, заавар батлах;

0

23.1.4.нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ, ашиглалтын журмыг тогтоох;

0

23.1.5.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэл, үйлчилгээний төрөл, хэлбэр, түүнийг үзүүлэхэд зарцуулах зардал зэргийг харгалзан татвар, төлбөр, хураамж, урамшууллын хэмжээг тогтоох;

0

23.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

0

23.2.Хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээр баталсан захиргааны хэм хэмжээ агуулсан журам, стандарт, дүрэм, зааврыг холбогдох хуулийн  дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

0

24 дүгээр зүйл. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн бүрэн эрх

0

24.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

0

24.1.1.энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах; 

0

24.1.2.энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх;

0

24.1.3.энэ зүйлийн 24.1.2-т заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах;

0

24.1.4.хуульд заасан нийслэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Засгийн газарт асуудал санаачлан оруулах, санал өгөх;

0

24.1.5.нийслэл хотыг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, төсөлд санал, дүгнэлт өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх;

0

24.1.6.хуульд өөрөөр заагаагүй бол нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулснаар дагуул хот, хаяа тосгоны Захирагчийг томилох, чөлөөлөх;

0

24.1.7.хуульд заасан тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоож, мөрдүүлэх;

0

24.1.8.дотоод, гадаадад нийслэлийг төлөөлөх;

0

24.1.9.зөвлөх эрх бүхий мэргэжлийн орон тооны бус зөвлөл байгуулах,  түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

0

24.1.10.хууль тогтоомжид заасны дагуу нийслэл Улаанбаатар хотыг төлөөлөх этгээдийг томилох, чөлөөлөх;

0

24.1.11.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх;

0

24.1.12.Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ шилжүүлэх;

0

24.1.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

0

25 дугаар зүйл. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрхийн баталгаа

0

25.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гаргана.

0

25.2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны зардлыг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

0

25.3.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана.

0

26 дугаар зүйл.Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн бүрэн эрх 

0

26.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 24.1.9-24.1.19, 24.1.21, 24.1.22, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-11.1.5, 11.1.7, 11.1.9-11.1.14-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бүрэн эрхээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерт шилжүүлж болно.

0

26.2.Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу бүрэн эрхээ шилжүүлсэн нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

0

26.3.Энэ зүйлийн 26.1-д заасны дагуу бүрэн эрхээ шилжүүлэхдээ түүний хүрээ, хязгаарлалтыг тодорхойлж, тайлагнах, хяналт тавих журмыг гэрээнд тодорхой заана.

0

26.4.Улаанбаатар хотын Ерөнхий менежер энэ хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас шилжүүлсэн бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхтэй байна:

0

26.4.1.Улаанбаатар хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

0

26.4.2.Улаанбаатар хотын амьдралын хүрээний асуудал хариуцсан байгууллагуудын  үйл ажиллагааг чиглүүлж, удирдах;

0

26.4.3.Улаанбаатар хотын амьдралын хүрээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;

0

26.4.4.Улаанбаатар хоттой холбоотой дүүргийн удирдлагын гүйцэтгэж байгаа ажилд хяналт тавих, үүрэг өгөх;

0

26.4.5.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлөх;

0

26.4.6.хуульд заасан бусад.

0

26.5.Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дүүргийн Засаг даргатай шууд харилцах ба дүүргийн Засаг дарга, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. 

0

26.6.Улаанбаатар хотын Ерөнхий менежер, дүүргийн Засаг даргын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч шийдвэрлэнэ.

0

26.7.Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах бөгөөд тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

0

27 дугаар зүйл.Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба

0

27.1.Улаанбаатар хотын Захирагч нь Ажлын албатай байх бөгөөд дэргэдээ хотын амьдралын хүрээний асуудал хариуцсан бие даасан агентлаг /цаашид “агентлаг” гэх/, харьяа газартай байна. 

0

27.2.Энэ зүйлийн 27.1-д заасан агентлаг, харьяа газар байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

0

27.3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, агентлаг, харьяа газрын бүтэц, орон тооны хязгаарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тогтооно.

0

27.4.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нь хотын Ерөнхий менежер байна.

0

27.5.Захирагчийн ажлын алба нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

0

27.5.1.Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах; 

0

27.5.2.Улаанбаатар хотын Захирагчийг шаардлагатай мэдээллээр хангах;

0

27.5.3.Улаанбаатар хотын амьдралын асуудлыг судлах, нийслэл хотын удирдлагын бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, гарсан шийдвэр, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;

0

27.5.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хот, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, бусад байгууллагатай хамтран ажиллах, хяналт тавих;

0

27.5.5.Энэ хуулийн 10, 11 дүгээр чиг үүргийг хэрэгжүүлэхэд нийслэл хотын удирдлагад туслах, хамтран ажиллах

0

27.5.6.хуульд заасан бусад үйл ажиллагааг зохион байгуулах.

0

ТАВДУГААР БYЛЭГ

0

Нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах

0

28 дугаар зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газар, яам агентлагтай харилцах

0

28.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар, яам, агентлагтай харилцана.

0

29 дүгээр зүйл.Засгийн газартай харилцах

0

29.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Засгийн газартай дараах журмаар харилцана:

0

29.1.1.Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах;

0

29.1.2.нийслэлийн болон нийслэл хотын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх, асуудал санаачлан оруулах, санал өгөх, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй шууд харилцах;

0

29.1.3.төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аливаа шийдвэрийг нийслэлийн эрх ашигт харш хэмээн үзвэл уг шийдвэрийн талаархи санал, дүгнэлтээ Засгийн газарт гаргах.

0

30 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагатай харилцах

0

30.1.Төрийн захиргааны төв байгууллага нь салбарын болон салбар хоорондын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхдээ нийслэл хот, түүний оршин суугчийн нийтлэг эрх ашигтай холбогдох асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай зөвшилцөнө.

0

30.2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь нийслэл хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шийдвэр гаргаж, биелэлтийг зохион байгуулна. 

0

30.3.Нийслэл хот энэ хуульд заасан тусгай чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн захиргааны төв байгууллага нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

0

30.4.Төрийн захиргааны төв байгууллагаас өөрийн болон нийслэлд орших харьяа байгууллагынхаа хэрэгцээнд нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах тухай асуудлыг нийслэлийн удирдлагад тавьж шийдвэрлүүлнэ.

0

30.5.Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн захиргааны төв байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэр гаргахдаа нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэх үүрэгтэй бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн саналыг авсан байна. 

0

31 дүгээр  зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хоттой харилцах

0

31.1.Нийслэлийн удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлагатай нийслэл хотын эдийн засаг, нийгмийн асуудлаар хамтран ажиллаж болно.

0

31.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлага нь нийслэл хотын хүн амыг бараа, үйлчилгээгээр хангах, нийслэлд үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга хэмжээ зохион явуулахад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу дэмжлэг үзүүлж, үүрэг хүлээнэ. 

0

31.3.Нийслэлийн хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн нэгдсэн сүлжээ, бүтэц бий болгох үйлдвэр, аж ахуй, хангамжийн байгууллагыг Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн нутаг дэвсгэр дээр байгуулж болно. Энэ тохиолдолд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид татвар төлөх, газар эзэмших, ажлын байраар хангах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ.

0

32 дугаар зүйл.Дүүргийн удирдлагатай харилцах, хамтран ажиллах

0

32.1.Нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийслэл хотын удирдлагын үйл ажиллагаанд дүүргийн удирдлага туслалцаа үзүүлж, үүрэг хүлээнэ.

0

32.2.Дүүрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүний нөөц, техник, эдийн засгийн туслалцаа нийслэл хотын удирдлагаас хүсэж болно.

0

32.3.Дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах өмчийг нийслэлээс шилжүүлж болно.

0

32.4.Нийслэл хотын амьдралын асуудлаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга үйл ажиллагаагаа уялдуулах үүрэгтэй. 

0

32.5.Нийслэл хотын удирдлага нь дүүргийн эрх ашигтай холбогдох шийдвэр гаргахдаа дүүргийн удирдлагын саналыг авсан байна.

0

32.6.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг хүн амын тоо, үйлчилгээний хүртээмж зэргийг харгалзан тогтоох тухай саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

0

33 дугаар  зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах

0

33.1.Нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл хотыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох бөгөөд энэ харилцааг зохицуулах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

0

33.2.Энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан нийслэл хотын зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.

0

34 дүгээр зүйл. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс нийслэл хотын өмнө хүлээх үүрэг

0

34.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь өмчийн хэлбэрээс үл хамааран нийслэлийн өмнө дараахь үүрэг хүлээнэ:

0

34.1.1.нийслэл хотын удирдлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг ажиллагсаддаа мэдээлж, хэрэгжүүлэх;

0

34.1.2.нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн удирдлагаас явуулж байгаа үйл ажиллагаанд хуульд заасан хүрээнд дэмжлэг үзүүлэх;

0

34.1.3.нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын нэгдсэн стандарт мөрдөх, нийслэл хотын удирдлагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх.

0

35 дугаар зүйл. Нийслэл хотын оршин суугч, түүний эрх, үүрэг

0

35.1.Нийслэл хотод хууль ёсоор, байнга амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг нийслэл хотын оршин суугч гэнэ.

0

35.2.Нийслэл хотын оршин суугч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөө, бусад хууль тогтоомжид заасан эрхээс гадна дараахь эрхийг эдэлнэ:

0

35.2.1.нийслэл хотын удирдлагын шийдвэрийн талаар мэдээлэл авах, санал өгөх;

0

35.2.2.нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэм боловсруулахад санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох;

0

35.2.3.нийслэл хотын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргах, хувь нэмэр оруулах;

0

35.2.4.холбогдох стандартын дагуу мод бут тарих, батлагдсан журмын дагуу урамшуулал авах;

0

35.2.5.нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах;

0

35.2.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.

0

35.3.Нийслэл хотын оршин суугч нь нийгэм, эдийн засгийн давуу талыг эдэлж, ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр хангагдаж байдгийн хувьд дараахь үүрэг хүлээнэ:

0

35.3.1.нийслэл хотын удирдлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг биелүүлэх;

0

35.3.2.нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух;

0

35.3.3.хотын соёл, харилцааны хэм хэмжээг хүндэтгэн сахих;

0

35.3.4.нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, амьдарч, үйл ажиллагаа явуулж байгаа орчноо цэвэр байлгах;

0

35.3.5.нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрмийн  дагуу өөрийн орон байр, орчноо тохижуулах;

0

35.3.6.нийслэл хотын татвар, энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан төлбөр, хураамж төлөх;

0

35.3.7.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

0

35.4.Нийслэл хотын оршин суугч биш Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийслэл хотод амьдарч байх хугацаандаа энэ хууль , бусад хууль тогтоомж, нийслэл хотын удирдлагаас гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.

0

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

0

Нийслэл хотын дагуул хот, хаяа тосгон

0

36 дугаар зүйл.Нийслэл хотын дагуул хот, түүний зохион байгуулалтын үндэс

0

36.1.Нийслэл хотын дагуул хот /цаашид “дагуул хот” гэх/ нь нийслэлтэй эдэлбэр газар, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, хот бүрдүүлэгч дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар мөн. 

0

36.2.Дагуул хот эдэлбэр газартай байна. Дагуул хотын эдэлбэр газрыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны эдэлбэр газартай давхардуулан олгож үл болно.

0

36.3.Дагуул хотын эдэлбэр газар нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал баталсан гортиг бүхий байна. 

0

36.4.Дагуул хотын эдэлбэр газрын төлбөрийг тухайн дагуул хотын оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хууль тогтоомжид заасан журмын дагуу төлнө. 

0

36.5.Дагуул хот нь дүрэмтэй байна. Хуулиар зохицуулснаас бусад дагуул хоттой холбоотой асуудлыг дүрмээр зохицуулах ба дагуул хотын дүрмийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

0

37 дугаар зүйл.Дагуул хотыг байгуулах

0

37.1.Дагуул хотыг дараах нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал байгуулна.

0

37.1.1.улсын болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөө;

0

37.1.2.аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол;

0

37.1.3.үндэсний болон олон улсын тээвэр, логистик болох газар зүйн байрлал;

0

37.1.4.олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ болох дэд бүтэц;

0

37.1.5.хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад үзүүлэх нөлөө;

0

37.1.6.шинжлэх ухаан, инноваци, сургалт, үйлдвэрлэлийн төвийг төрөлжүүлэн хотхон хэлбэрээр хөгжүүлэх боломж.

0

37.2.Дагуул хотыг байгуулах шийдвэрт түүний оноосон нэр, эдэлбэр газрын хэмжээ, газар зүйн байршлыг тусгана.

0

38 дугаар зүйл. Дагуул хотын чиг үүрэг

0

38.1.Дагуул хотын чиг үүрэгт дараах асуудал хамаарна: 

0

38.1.1.нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт; 

0

38.1.2.унд, ахуйн хэрэгцээний ус хангамж;

0

38.1.3.авто зогсоолын төлөвлөлт, арчлалт, хамгаалалт;

0

38.1.4.хөшөө дурсгалын арчлалт, хамгаалалт;

0

38.1.5.хот тохижилт, олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт;

0

38.1.6.орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

0

38.1.7.хотын зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт;

0

38.1.8.хотын доторх зам, замын байгууламж түүний арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ арчлалт, хамгаалалт;

0

38.1.9.хууль тогтоомжид заасан бусад.

0

39 дүгээр зүйл. Дагуул хотын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах баталгаа

0

39.1.Дагуул хотын удирдлага нь захирагч, түүнд зөвлөх үүрэг бүхий зөвлөлөөс бүрдэнэ. 

0

39.2.Дагуул хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг Захирагч гүйцэтгэнэ. Дагуул хотын Захирагчийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч томилж, чөлөөлнө.

0

39.3.Энэ зүйлийн 39.1-т заасан Захирагчийн дэргэдэх Зөвлөлийг тухайн хотын нийгэм, эдийн засагт нөлөө бүхий аж ахуйн нэгж, байгууллага болон оршин суугчдын төлөөллийг оролцуулан 5-11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Захирагч байгуулж, ажиллах журмыг батална.  

0

39.4.Дагуул хотын Захирагч нь Ажлын албатай байна. Дагуул хотын Захирагчийн Ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална. 

0

39.5.Дагуул хотын Захирагчийн Ажлын албаны төсвийг нийслэлийн төсөвт тусгайлан батална.

0

39.5.Энэ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дагуул хотын Захирагч захирамж гаргах ба тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.

0

40 дүгээр зүйл. Нийслэл хотын хаяа тосгон

0

40.1.Нийслэл хотын хаяа тосгон /цаашид “хаяа тосгон” гэх/ нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдааны зэрэг салбар хөгжсөн суурин газар мөн.

0

40.2.Хаяа тосгон байгуулах, татан буулгах асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ.

0

40.3.Хаяа тосгон Захирагчтай байна. Хаяа тосгоны Захирагч нь тухайн хорооны Засаг дарга байна.

0

40.4.Хаяа тосгоны Захирагчийн Ажлын алба нь төсөвтэй байх ба тухайн төсөв нь дүүргийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

0

41 дүгээр зүйл. Хаяа тосгоны чиг үүрэг

0

41.1.Хаяа тосгон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хорооны чиг үүргээс гадна дүүргээс шилжүүлсэн дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

0

41.1.1.тосгон дахь авто зогсоолын арчилгаа;

0

41.1.2.нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт;

0

41.1.3.тосгоны гэрэлтүүлэг, арчлалт;

0

41.1.4.ахуйн хог хаягдлын тээвэрлэлт;

0

41.1.5.хуульд заасан бусад.

0

ДОЛООДУГААР БҮЛЭГ

0

Бусад

0

42 дугаар зүйл.Нийслэл хотын гадаад хамтын ажиллагаа

0

42.1.Нийслэл хотын удирдлага нь чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор гадаад улсын нийслэл хот болон бусад хот, эсхүл олон улсын байгууллагатай хууль тогтоомжид заасан хүрээнд дараах хэлбэрээр харилцан ашигтай хамтран ажиллана:

0

42.1.1.хамтын ажиллагааны гэрээ байгуулах;

0

42.1.2.олон улсын хотуудын холбоог үүсгэн байгуулах, гишүүнээр элсэх;

0

42.1.3.нийслэл хотын суурин төлөөлөгч харилцан солилцох;

0

42.1.4.хуульд заасан бусад.

0

42.2.Нийслэл хот нь энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хамтран ажиллахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.

0

43 дугаар  зүйл. Нийслэл хотын өдөр

0

43.1.Нийслэл хотын өдрийг жил бүр тэмдэглэнэ. Нийслэл хотын өдрийг Улсын Их Хурал тогтооно.

0

44 дүгээр зүйл. Нийслэл хотын шагнал

0

44.1.Нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнана. "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчын өргөн мэдүүлснээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

0

44.2."Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

0

45 дугаар зүйл. Нийслэл хотын судалгааны байгууллага

0

45.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэргэдээ хотын хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тодорхойлох, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны асуудал болон олон нийтийн санаа бодлыг судлах судалгаа, шинжилгээний төвтэй байж болно. 

0

45.2.Судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагааг Нийслэл хотын хөгжлийн сангаас санхүүжүүлнэ. 

0

46 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

0

46.1.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн