Буцах
Дэлхийн улс орнуудыг сүүлийн 10 жилийн зээлийн нэрлэсэн хүүний дунджаар нь харьцуулахад манай улс эхний 15-д жагсдаг. Хэдийгээр Монголд зээлийн жигнэсэн дундаж хүү 1990-ээд оны эхэнд 300% давж байснаа 2000 оны эхээр 40% болж, сүүлийн 10 жилд үргэлжлэн буурсаар байгаа боловч одоогийн 18-19% гэдэг харьцангуй ѳндѳр байна. Үүний шалтгаан зээлийн хүүнд шингэдэг гол бүрэлдэхүүн хэсэг болох эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл, ашгийн маржин зэргээс тодорхой харагддаг.
0
Монголд хадгаламжийн хүү өндөр байгаа нь нэг талаас хуримтлалын хэмжээ бага, санхүүгийн эх үүсвэрүүд ховор, нөгөө талаас эдийн засгийн орчин өндөр хэлбэлзэлтэй явж ирсэнтэй холбоотой. Тухайлбал, банкны секторт Зээл/Депозит харьцаа 100% давсан, хадгаламжийн тѳвлѳрѳл маш ѳндѳр байгаа нь эх үүсвэр ховор гэдгийг илэрхийлж байна. Улмаар эх үүсвэрийн эрэлт өндөр, өрсөлдөөн ширүүн, дагаад хадгаламжийн хүү өндөр тогтох нэг гол нѳхцѳл болдог. Тэгвэл Монголд ийм ѳндѳр хүү өгч байхад яагаад ѳгѳѳж хайсан гадны эх үүсвэрүүд уралдаад ороод ирэхгүй байна вэ? Үүний гол шалтгаан эдийн засгийн орчин тогтворгүй явж ирсэнтэй холбоотой. Хэрэв хадгаламжийн нэрлэсэн хүүнээс инфляцийг хасаад бодит хүүг тооцвол 2006 оноос хойш дунджаар 1.9% байгаа нь дэлхийд 44-т орох буюу тийм ч өндөр үзүүлэлт биш. Тэгвэл банкны хүү өндөр байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
0
Банзны хүүг хэрхэн багасгаж, тэнцвэртэй болгох вэ?
0
Танд ямар шийдэл байна вэ?
0
Танд банкны хүүтэй холбоотой ямар асуудлууд тулгарч байна вэ?
0
0
0
Таалагдаж байна
Таалагдахгүй байна
Нэр томъёо оруулаагүй байна.
Хэлэлцүүлгийн Like/dislike
Хэлэлцүүлэг үзсэн
Эерэг коммент
munkhtsog
Эх үүсвэрийн зардлын өртөг өндөртэй санал нэг байна. Инфляцийг Монголбанкнаас 8% орчимд барин гэсэн бодлоготой, хадгаламжийн хүү 12% гэвэл бодит хүү 4%, Өндөр байгаагийн шалтгаан Эдийн засгийн хараат байдал, инфляцийн хэлбэлзэл, мэдрэмж өндөр, хадгаламжийн төвлөрөл, зэрэг нөлөөлж байна.
Сөрөг коммент

Онцлох коммент

Хамгийн идэвхтэй гишүүн

2020/05/26
Хариулах
0
0