Буцах

"Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах нь" судалгааны ажлын явцын хэлэлцүүлгийн тулгуур ойлголт 11- 20

Хууль зүй

11. СОЁЛ: Түүхийн урт хугацаанд бүрэлдэн бий болдог, нийтээр хүлээн зөвшөөрдөг, зонхилох итгэл үнэмшил болсон хэм хэмжээнүүдийг дагаж мөрдсөнийг илэрхийлэх үйлдэл, эд зүйлс.

0

12. ҮҮРЭГ: Тухайн улсын хуулийн дагуу харьяалалд нь багтаж эрх эдэлж, үүрэг хүлээдэг хүн.

0

13. ШАШИН: Юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг тодорхой номлол, сургаалын дагуу тайлбарладаг, бүлэг хүмүүс итгэл үнэмшлээрээ дагаж мөрддөг зан үйлийн тогтолцоо

0

14: ҮЗЭЛ БОДОЛ: Өөрийн итгэл үнэмшил болсон ойлголтуудыг уялдуулах замаар төлөвшин тогтсон бодомж.

0

15. ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ: Тодорхой хэв шинжид үндэслэн хүний нийтлэг эрх ашгийг хөндөх, халдах, хохироох.

0

16. АРДЧИЛСАН: Ард түмэн шийдвэр гаргахад тэгш эрхтэйгээр оролцох эсхүл нээлттэй чөлөөт сонгуулийн үр дүнгээр сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага хүлээлгэдэг хууль болон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлдэг төрийн шинж.

0

17. ХАМГААЛАХ: Юмс үзэгдлийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх цогц үйлдлүүдийг гүйцэтгэх.

0

18. ХҮНДЭТГЭХ: Бусдын нийтлэг эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтлах.

0

19: АЛБАДАХ: Хүсэл зоригийнх/ сонирхлынх нь эсрэг хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээ илэрхийлэх замаар тодорхой үйлдэл гүйцэтгүүлэх.

0

20. ХӨДӨЛМӨРЛӨХ: Хүн суурь хэрэгцээгээ тогтвортой хангах зорилгоор цогц оюуны болон биет үйлдлүүдийг гүйцэтгэх.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн