Буцах

Шатахууны үнэ 1320 төгрөг болж буурлаа

Эдийн засаг

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар 2020.05.26 өдөр мэдээлэл хийлээ.  АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. 

0

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1320-1400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ" гэв.  

0

Мөн дэлхийн зах зээл дээр 2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар "Брент" төрлийн газрын тосны үнэ 35.77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

0

ШӨХТГ “Газрын тосны үнэ түүхэнд байгаагүйгээр буурлаа. Бид газрын тосны үнийг ил тод нээлттэй болгох шаардлага тавьж ажилладаг. Шатахууны үнэ буурсан ч  бусад барааны үнэ буурах үү гэж олон хүн асууж байна. Бид холбогдох хяналтыг хийж байна. Газрын тосны үнэ нийтийн тээвэр, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбаруудад шууд нөлөөлдөг. Иймд манай байгууллага иргэдийн эрх ашгийг хүндэтгэн, үнээ өсгөхгүй байхыг уриалж байна” гэлээ.      

0

МҮЭХ-ны төлөөлөл “Бараа бүтээгдэхүүний өртөг газрын тосны үнийн бууралтын нөлөөгөөр буурсан. Иргэдийн орлого буурсан өнөө үед үнээ буулгахыг нийт ААН-үүдээс хүсэж байна. Хамгийн эхний ээлжид такси үйлчилгээ эрхлэгчид нэг км замын үнийг 1000-аас 800 төгрөг болгон бууруулах боломжтой” гэв.  

0

    

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн