Буцах

Муу сурдаг эсвэл Их дээд сургуульд орж чадаагүй учраас Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийг сонгон суралцдаг уу?

Нийгэм

Германд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 20-30 хувь нь л Их дээд сургуульд элсдэг бол дийлэнх буюу хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжил эзэмшиж улс орныхоо ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бий болгодог. Манай улсад эсрэгээрээ. Муу сурдаг эсвэл Их дээд сургуульд орж чадаагүй учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголттой.

0

МСҮТ ямагт улс орны ажиллах гол цөмийг бэлтгэсээр ирсэн. МСҮТ-ээр дамжсан залуус богино хугацаанд мэргэжил эзэмшиж ажилтай орлоготой болохоос гадна үсчин, өрлөгчин, гагнуурчин, гоо заслын чадварлаг мэргэжилтнүүд болж ажилчин ангийн эгнээг өргөтгөж баялаг бүтээгчдийг төрүүлдэг жишиг бий.

0

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн боловсролын салбарыг дэмжиж хөгжүүлж байж гараа хөдөлгөж баялаг бүтээдэг хүмүүсээ нэмэх учиртай. Энэ ч утгаараа МСҮТ-үүд өнөөдөр 50 гаруй мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна.

0

Суралцагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2020оны 2 сарын 4-ний өдрийн хуралдаанаар МСҮТ-ийн суралцагсдын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэрийг гаргасан. Өмнө нь 70 мянган төгрөг байсныг өнгөрсөн оны нэгдүгээр сараас 100 мянган төгрөг болгож байсан бол ийн дахин хоёр дахин нэмээд байна. Энэ шийдвэрийг мөнгө хавтгайруулан тарааж байна хэмээн зарим иргэд эсэргүүцэж байна. 

0

1. Муу сурдаг эсвэл Их дээд сургуульд орж чадаагүй учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг уу?

0

2. МСҮТ-ийн суралцагсдын тэтгэлэгийн 200 мянган төгрөг болгох нь зөв шийдвэр гэж үзэж байна уу?

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Боловсролын системийн гажуудлын үр дүн. Гараар хийдэг, үйлдэн суралцдаг хичээлүүдийг байхгүй болгосноор хүүхдүүд тийм мэргэжил байдаг түүний сайн сайхан талыг харах боломжгүй болсон.

2020/09/01

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн