Буцах

Тогтвортой хөгжлийн зорилго гэж юу вэ? Яагаад бид үүнийг дагаж мөрдөх ёстой вэ?

Дэлхий

Дэлхийн 3-р дайн усны хомсдолоос болж гарч магадгүй гэж дэлхийн эрдэмтэд тогтоосон талаар та сонссон уу? Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлж, одоо байгаа эх дэлхийнхээ нөөцийг үр ашигтайгаар буюу зохистойгоор зарцуулж, үр хойчдоо бид хүлээлгэж өгөх нь ганц гаргалгаа юм гэж дэлхий дахин хуралдаад шийджээ. Ийнхүү өвлүүлж өгөхийн тулд бидний биелүүлэх ёстой төлөвлөгөө бол “Тогтвортой хөгжил -2050 хөтөлбөр” юм. Товчхоноор ТХЗ-2050 ингэж ойлгож болно. 

0

“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн үүссэн түүх 

0

“Тогтвортой хөгжил -2050 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.
Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

0

Хэрхэн ТХЗ-2050-г хэрэгжүүлэх вэ? 

0

Улс орнууд өөрсдийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэлтийн үйл явц, алхмуудаа тодорхойлох учиртай. Гэхдээ зөвхөн төр засаг үүнд хариуцлага хүлээнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт. Хувь хүмүүсээс эхлээд иргэний нийгэм, олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшил бүгдийн оролцоо ижил түвшинд шаардлагатай гэдгийг онцлох хэрэгтэй. Улс орнууд орон нутгийн бүх түвшинд үйл ажиллагааны тайлангаа нэгтгэж, шаардлагатай тоон өгөгдлүүдийг цуглуулж, мэдээллийн сан үүсгэх нь цаашлаад бүс нутаг, дэлхийн хэмжээнд зөв, үнэн төсөөлөлтэй болоход ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс манай улс бодлого боловсруулсан бөгөөд түүнийгээ "Тогтвортой хөгжлийн бодлого-2050" гэж нэрлэсэн. 

0

Яагаад хүн бүрийн оролцоо чухал вэ? 

0

Нийгмийн амьдралд хамаарагдаж буй оролцогч талууд бүгд хувь нэмрээ оруулж байж бид эдгээр зорилгуудад хүрэх учиртай. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмээс эхлээд олон нийт ч үүнд багтана. Эдгээр зорилгууд эх дэлхий дээр амьдран суугаа 7 тэрбум хүмүүст бүгдэд нь нөлөөлөхүйц учир хүн бүр тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэл, дадалтай байх нь нэн чухал юм. Ингэж байж л бид хамтдаа илүү сайхан дэлхийг цогцлоож чадна шүү дээ.

0

Бид үүнд яаж хувь нэмрээ оруулах вэ?

0

Өдөр тутмын амьдралдаа багахан өөрчлөлтууд оруулахаас эхлээд таны хийж чадах зүйлс асар олон. Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдээллийг эргэн тойрондоо, найз нөхдөдөө түгээх нь таны хамгийн эхний хувь нэмэр байх болно. Эсвэл тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагад элсэх, дэмжих, оролцох нь зөв зүйтэй оролцоо. Ойрхон газар алхахыг илүүд үзэж, аль болох машин, автобуснаас татгалзаж болно. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх, эсвэл дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авах нь ч тогтвортой хөгжлийг дэмжсэн хэрэг болно шүү. Тэгэхээр төсөөллөө ашигла. Таны хэрхэн төсөөлөхөөс ирээдүй хамаарах болно.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн