Буцах

Судалгааны багийн боловсруулсан шийдлүүд дээр санал авах

Нийгэм

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, ТУС Солюшн ХХК, Сократус Студио ХХК, Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ-тай хамтран гүйцэтгэж буй "Инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь" судалгааны багийн боловсруулсан шийдлүүдээс танилцуулж байна. Та бүхэн танилцаад шийдэл тус бүр дээр саналаа өгөөрэй. 

0

ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭГДДЭГ СУУРЬ ОЙЛГОЛТУУД:

0

1. Иргэн - Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан үүргийг хүлээж, 16 дугаар зүйлд заасан эрхүүдийг эдэлдэг хүн

0

2. Эрх - Хүн суурь хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардлагатай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн бусад гишүүдийн хүлээдэг хууль ёсны болон ёс зүйн үүргүүдээр баталгаажсан хэм хэмжээ

0

3. Шаардлагатай - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй бүрдүүлбэл зохих хэм хэмжээний төлөв

0

4. Нөөц - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжүүдийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл

0

5. Тогтвортой - Хэв шинж тодорхой хугацаанд хадгалагдах төлөв

0

6. Инновац - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санаа

0

7. Хөгжүүлэх - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа 

0

8. Хэрэгжилт - Тодорхой үйл ажиллагаагаар зорилтот үр дүнг бий болгох өөрчлөлтийн үйл явц

0

9. Бүрдүүлэх - Аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдийг  уялдаатайгаар нэгтгэх замаар цогц болгох үйл ажиллагаа

0

10. Хангах - Зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, тогтвортой орчныг бэхжүүлэх үйл ажиллагаа

0

11. Орчин - Оролцогч талууд үүргээ тасралтгүй, харилцан уялдаатайгаар гүйцэтгэхэд шаардагдах орон зай

0

12. Ёс зүй - Хүмүүс нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа нийтээр хүлээн зөвшөөрч, зайлшгүй дагаж мөрддөг хэм хэмжээний зохицол

0

13. Шударга ёс - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын үйлдэл ба түүнээс үүдэх хариуцлага хоорондын харьцаа нь тэнцвэртэй байх нийтлэг хэм хэмжээ

0

14. Хүнлэг ёс - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талууд нь үүргээ гүйцэтгэхдээ бусдын суурь хэрэгцээгээ хангах үйлдэл, боломжийг ямарч тохиолдолд хориглохгүй байх, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нийтлэг хэм хэмжээ

0

ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЗОРИЛГО

0

Монгол улсын инновацын тогтолцоо нь иргэн бүр инновацыг хөгжүүлэхэд шаардлагатай орчин, нөөцийг бүрдүүлж, хөгжүүлэх замаар Үндсэн хуулийн 16.3, 46.4, 16.8 дахь хэсэгт заасан иргэний эрхийн хэрэгжилтийг хангах зорилготой оролцогч талууд харилцан үнэ цэн бүтээх, уялдаатай үүргүүдээс бүрдсэн цогц үйл ажиллагааны бүтцийг хэлнэ. 

0

Монгол улсын инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцооны нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх арга зам, үр дүнг дараах байдлаар зураглав.

0

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн