Буцах

Инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцоонд оролцогч талууд үйл ажиллагаандаа баримтлах зарчим

Нийгэм

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, ТУС Солюшн ХХК, Сократус Студио ХХК, Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ-тай хамтран гүйцэтгэж буй "Инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь" судалгааны багийн боловсруулсан шийдлүүдээс танилцуулж байна. Та бүхэн танилцаад шийдэл тус бүр дээр саналаа өгөөрэй. 

0

Оролцогч талууд үйл ажиллагаандаа баримтлах зарчмын томьёолол

0

Үндсэн хуулийн зүйл, заалт

Оролцогч талуудын үйл ажиллагаанд дагаж мөрдөх зарчим

Иргэн

Төр

1

Арван дөрөвдүгээр зүйл. 

14.1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

Монгол улсын инновацын үйл ажиллагааг зохицуулдаг хууль тогтоомжоор хүн бүр ижил тэгш үүрэг хүлээж, эрхийг эдэлдэг байх ёстой. 

Инновацын харилцааг зохицуулдаг хуулиудаар  Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрт  эрх тэгш эрх эдлэж, үүрэг хүлээдэг  байх ёстой. 

2

14.2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Инновацын үйл ажиллагаанд оролцогч  хүн бүр бие биенээ үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй байх ёстой. 

Инновацын  үйл ажиллагаанд оролцогч хүн бүр эрх зүйн этгээд байх ёстой. 

Төрөөс инновацын харилцааг зохицуулахдаа оролцогч талуудыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй байх ёстой.

Төрөөс инновацыг зохицуулахдаа хүн бүрийг эрх зүйн этгээд гэж үзэх ёстой.

3

Арван зургадугаар зүйл

 16 дугаар зүйлийн 1. 

Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

Инновацын үйл ажиллагаанд оролцогч талууд хүний амь насыг хохироох зорилго, арга замаар инновацын үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцогч талууд хүний амь насыг хохироох зорилго, арга замаар инновацын үйл ажиллагаа эрхлэхгүй байх эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой. 


 

4

16 дугаар зүйлийн 3.

Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

 

Иргэн инновацын үйл ажиллагаа эрхлэх, үр шимийг нь хүртэх зорилгоор хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авдаг, эзэмшдэг, өмчилдөг, өв залгамжлуулдаг байх ёстой.  


 

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулахад  шаардлагатай нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцохдоо төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлдөг байх ёстой.

5

16 дугаар зүйлийн 4.

Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй хүн бүр 

  • ажил мэргэжлээ чөлөөтэй сонгодог,
  • хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулдаг,
  • цалин хөлс авдаг,
  • амардаг,
  • хувийн ахуй эрхэлж болдог  байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй хүн бүр хуулийн дагуу хөдөлмөрлөдөг байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэхэд шаардлагатай нөхцөлийг төр  бүрдүүлдэг байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй  иргэнд хуулийн дагуу хөдөлмөрлөхөд шаардлагатай нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой. 

6

16 дугаар зүйлийн 7.

Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй  хүн бүр мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлдэг байх ёстой. 

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй иргэний мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой. 

7

16 дугаар зүйлийн 8.

Соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

Инновацын үйл ажиллагааг эрхэлж, бүтээл туурвиж буй  хүн  бүр үр шимийг нь хүртдэг байх ёстой.

Инновацын үйл ажиллагааг эрхэлж, бүтээл туурвиж буй  хүн  бүр үр шимийг нь хүртэхэд шаардлагатай нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой. 

8

16 дугаар зүйлийн 10. 

Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй хүн бүр  нийгмийн болон өөрсдийн  ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулдаг, сайн дураараа эвлэлдэн нэгддэг байх ёстой. 



 

Инновацын үйл ажиллагаанд иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэхэд шаардлагатай нөхцөлийг төр  бүрдүүлдэг байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх нөхцөлийг төр  бүрдүүлдэг байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй  иргэн аль  нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд түүнийг ялгаварлан  гадуурхахгүй, хэлмэгдүүлэхгүй байх нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой. 

9

16 дугаар зүйлийн 12.

Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

 

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй хүн  бүр  төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байх ёстой. 


 

Инновацын  үйл ажиллагаанд оролцож буй  иргэний төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой.

Инновацын  үйл ажиллагаанд оролцож буй иргэний өргөдөл, гомдлыг төрийн байгууллага, албан тушаалтан хуулийн дагуу  шийдвэрлэдэг байх ёстой. 

10

16 дугаар зүйлийн 16.

 Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. 

Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй хүн бүр 

  • итгэл үнэмшилтэй байх;
  • үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ;
  • үг хэлэх;
  • хэвлэн нийтлэх 
  • тайван жагсаал, цуглаан хийж болдог байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй иргэний  итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийхэд  шаардлагатай нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой.

11

16 дугаар зүйлийн 17. 

Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.

 

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй  хүн бүр төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах боломжтой байх ёстой. 



 

Инновацын үйл ажиллагаанд оролцож буй иргэний  төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ эдлэхэд  шаардлагатай нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой.

12

Арван долдугаар зүйл. 

  17.1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

17.1.1. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

 

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа иргэн бүр Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлдэг байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа  иргэн Үндсэн хууль болон бусад хуулийг сахин биелүүлэхэд шаардлагатай эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой.

13

17.1.2.  хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

Иргэн бүр бусдын 

  • нэр төр, 
  • алдар хүнд, 
  • эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй аргаар инновацын үйл ажиллагаанд оролцдог байх  ёстой. 

Иргэн бүр бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй аргаар инновацын үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой.

14

17.1.3. хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа  иргэн бүр хуулиар ногдуулсан албан татвар төлдөг байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа иргэн бүр хуулиар ногдуулсан албан татвараа төлөхөд шаардлагатай эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой.

15

17.2.Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

Инновацын үйл ажиллагаанд оролцогч иргэн нь хөдөлмөрлөдөг, эрүүл мэндээ хамгаалдаг, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг, байгаль орчноо хамгаалдаг байх ёстой.  

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа иргэн бүр хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалахад шаардлагатай эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой.




 

16

Арван есдүгээр зүйл.

19.1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа  хүн бүр төр инновацын үйл ажиллагаанд оролцогч хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засгийн, нийгмийн,  хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлж буй эсэхийг хянадаг байх ёстой.

Инновацын харилцаанд оролцож байгаа хүн бүр хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөөс сэргийлдэг байх ёстой. 

Инновацын харилцаанд оролцож байгаа хүн бүр төр хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөөс сэргийлж байгаа эсэхийг хянадаг байх ёстой. 

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн болон бусад нөхцөлийг төр  бүрдүүлдэг байх ёстой.

Инновацыг үйл ажиллагаанд оролцож байгаа хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцдаг нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой.




 

17

 

19.3. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохг.

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдлыг хохироох арга замаар инновацын үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглодог байх ёстой. 

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироохгүй байх ёстой.

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ нийгмийн хэв журмыг алдагдуулахгүй байх ёстой. 

Инновацын үйл ажиллагаанд оролцож байгаа хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироохгүй, нийгмийн хэв журмыг алдагдуулахгүй байх нөхцөлийг төр бүрдүүлсэн байх ёстой.

 

18

191 1.Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.

Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдсан нам нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах улсын хэмжээний бодлого, түүний дотор инновацын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж буй эсэхийг иргэн хянадаг байх ёстой.

Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдсан нам нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах улсын хэмжээний бодлого, түүний дотор инновацын бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг төр бүрдүүлдэг байх ёстой. 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн