Буцах

"Нийгмийн харилцаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтыг тодорхойлох нь" судалгааны явцын хэлэлцүүлэг

Нийгэм

"Гүнд Хэлткэр Энд Эдүкэшн Сан" ТББ-ын санхүүжилтээр, "ЗСДС" ТББ-ын санаачилгаар "Нийгмийн харилцаанд өргөн хэрэглэдэг тулгуур ойлголтуудыг тодорхойлох нь" судалгааны ажлыг 2023/01/13-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна. Тус судалгааны ажлаар "Монгол улсын үндсэн хууль"-д тусгагдсан 200 нэр үг, 265 үйл үгийг "Ойлголт тодорхойлох ТУСч арга"-ын дагуу тодорхойлж уялдуулах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж одоогийн байдлаар 40 хувийн гүйцэтгэлтэй байна.

0

Энэхүү хэлэлцүүлгээр тодорхойлсон ойлголтыг судалгааны багаар хэлэлцүүлж санал нэгдсэн хувилбарт олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулж байна. Та бүхэнд доорх хүснэгтэд тодорхойлсон 14 ойлголтын тодорхойлолттой танилцаж бидэнд санал, хүсэлтээ хуваалцана уу.

0

№   

Тулгуур ойлголт

 Англи үг    

Тодорхойлолт
1 Хүн  human  Сэтгэн бодох, хоорондоо харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулах замаар орчиндоо дасан зохицож амьдардаг хөхтөн амьтан
2 Амь

life

 Зохих үүрэгтэй эсүүд тодорхой хугацаанд хоорондоо харилцан уялдаатай үйлчилж тогтвортойгоор орших төлөв байдал
3 Хүүхэд

child


 Бие болон оюун ухааны хувьд эрчимтэй хөгжиж байгаа, өөрийгөө хамгаалуулах хэрэгцээ шаардлагатай, насанд хүрээгүй хүн
4 эх

Mother

 Өөрөө тээж төрүүлсэн, эсвэл үрчилж авсан хүүхдээ өсгөх, асран хамгаалах, хүмүүжүүлэх үүрэг хүлээдэг эмэгтэй хүн
5 эцэг

father

 Хүүхдээ өсгөх, асран хамгаалах, хүмүүжүүлэх үүрэг хүлээдэг эрэгтэй хүн
6 хүйс

sex

 Амьд биесийн үржлийн эрхтнээрээ ялгарах хэв шинж
7 эмэгтэй

female

 Өндгөн эс боловсруулдаг нөхөн үржихүйн тогтолцоо бүхий ХХ хромосомтой хүн
8 эрэгтэй

male

 Өндгөн эс боловсруулдаггүй нөхөн үржихүйн тогтолцоо бүхий ХY хромосомтой хүн
9 иргэн

citizen

 Аль нэг улсад харьяалалтай, хуулийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээдэг хүн
10 нэгж

unit

 Юм, үзэгдлийн тодорхой нэг хэв шинжийг хэмжих зориулалттай, тоон утга руу хөрвүүлдэг жишиг хэмжүүр
11 Тоо

number

 Тодорхой утга үүсгэх зорилгоор өгөгдлийг боловсруулахад ашиглагддаг математикийн үндсэн элемент
12 хугацаа

time

 Юмс үзэгдлүүдийн хэв шинжийн өөрчлөлтийн үе шат, давтамжийг хэмжих жишиг хийсвэр ойлголт
13 зорилго

purpose

 Хүн хэрэгцээгээ хангахаар тодорхой нөөц зарцуулж бий болгохоор төлөвлөж буй үр дүнгийн төсөөлөл
14 хэрэгцээ

Need

 Хүн амьдрахад хангагдсан байвал зохих шаардлага

0

Мэдэгдэх

1

1

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн