Буцах

Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь судалгааны үр дүнгээс

Нийгэм

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-ын 2020 онд хэвлүүлэн гаргасан "Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь  хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны үр дүнгээс танилцуулж байна.

0

Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн судалгаа нь тухайн судалгаанд хэрэглэж буй нэр томьёо, ойлголтуудын тайлбар боловсруулахаас эхэлдэг. Суурь ойлголтуудын тайлбар боловсруулах нь судалгааг гүйцэтгэж буй олон өөр мэргэжилтэй судлаачид ойлголтоо нэгтгэх, цагийн нөөц хэмнэх боломж олгодог бол судалгааны тайлан уншигч, хэрэглэгчдэд нэг утгаар ойлгогдох, судалгааны үр дүнгийн ач холбогдлыг бууруулах ойлголтын зөрүү үүсэхээс урьдчилсан сэргийлдэг. “Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгаанд дараах 16 ойлголтын тайлбаруудыг боловсруулав. Үүнд:

0

1. Нийгмийн нэгж систем (Social system) - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжийг бүрдүүлдэг, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн логик оюуны дүрслэл;

0

2. Боловсрол (Education) - Суурь хэрэгцээгээ хангах арга замыг тодорхойлоход шаардлагатай танин мэдэхүйн арга барил болон шинжлэх ухааны нийтлэг мэдлэгийн тухай цогц өгөгдөл, мэдээллүүдээс бүрдсэн, баримтжуулсан оюуны загвар;

0

3. Ерөнхий боловсрол (General education) - Суурь хэрэгцээгээ хангахад зайлшгүй хэрэглэгддэг нийтлэг танин мэдэхүйн арга барил болон шинжлэх ухааны нийтлэг мэдлэгүүдийн тухай өгөгдөл, мэдээллүүдээс бүрдсэн, баримтжуулсан суурь оюуны загвар;

0

4. Сургууль (School) - Иргэд боловсрол эзэмшихэд шаардлагатай орчин, хүртээмжтэй нөөцийг бүрдүүлэх зорилготой нийгмийн нэгж систем;

0

5. Ерөнхий боловсролын сургууль - Бага, өсвөр насны иргэд боловсрол эзэмшихэд шаардлагатай орчин, хүртээмжтэй нөөцийг бүрдүүлэх зорилгоор оролцогч талууд харилцан уялдаатай үүргүүдийг гүйцэтгэдэг нийгмийн нэгж систем;

0

6. Загвар - Аливаа ойлголтыг тодорхойлдог, нийтээр хүлээн зөвшөөрсөн, хэв шинжүүдийг ойлгомжтойгоор хялбаршуулсан дүрслэл;

0

7. Хэв шинж - Тогтвортой ангилалд оруулсан цогц шинж тэмдгүүд;

0

8. Оролцогч тал - Тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд үүрэг гүйцэтгэн оролцож, үр шим хүртдэг хувь хүн, хуулийн этгээд;

0

9. Үүрэг -Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хийгдэх, ес зүйн болон эрх зүйн актаар байнгын мөрдүүлэхээр тогтоосон үйлдлүүд;

0

10. Орчин (environment) - Оролцогч талууд үүргээ тасралтгүй, харилцан уялдаатайгаар гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай шаардлагуудыг хангасан орон зай;

0

11. Нөөц (source) - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжүүдийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл;

0

12. Суурь нөөц - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хугацаа, хөрөнгө, мэдлэгийн нөөц;

0

13. Эцэг эх, асран хамгаалагч - Сурагчид боловсрол эзэмшихэд шаардлагатай орчин, хүртээмжтэй нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажиллах үүрэг бүхий хуулиар хүүхдийг төлөөлөх үүрэгтэй насанд хүрсэн хувь хүн, хуулийн этгээд;

0

14. Суралцагч - Суурь хэрэгцээгээ хангах арга замыг тодорхойлоход шаардлагатай танин мэдэхүйн арга барил, шинжлэх ухааны мэдлэгүүдээс бүрдсэн баримтжуулсан оюуны загвар эзэмших үүрэг хүлээсэн оролцогч ;

0

15. Багш - Суралцагчдад боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж дэмжих үүрэгтэй оролцогч ;

0

16. Сургуулийн удирдлага - Сургуулийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хууль, дүрмээр тогтоосон хэм хэмжээд манлайлах, уялдуулах, зохицуулах, сайжруулах үүрэгтэй оролцогч

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн