Буцах
Хавар болон зуны улиралд харшил хамгийн ихээр хөдөлдөг хэцүү үеүд байдаг билээ.
0
Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг "Харшлын өдөр" болгон тэмдэглэдэг. Арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна.
0
Эрдэмтдийн олж тогтоосноор долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд байна. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10 хувь нь гуурсан хоолойн багтраа, 10-20 хувь нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.
0
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
0
Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ.
0
ХАРШИЛ ҮҮСЭХ ШАЛТГААН:
0
Биднийг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог. Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгчид:
0
0
Харшлын үеийн шинж тэмлэг
0
0
Харшлын урьдчилан сэргийлэлт
0
0
Мөн харшлын гаралтай өвчнүүдээс зөлуучууд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа өвчин бол ЧОНОН ХӨРВӨС юм.
0
Чонон хөрвөс гэдэг нь бэлцрүүт тууралтаар илэрдэг ,харшлын шалтгаант арьс, салстын өвчин юм. Ямар ч насны хүмүүс өвчилж болох боловч, залуу насны хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Чонон хөрвөс өвчний архаг хэлбэр нь эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.
0
Шалтгаан ба эмгэг жам
0
Хурц чонон хөрвөс өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар, 9 хувийг аспирин болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ
0
Эдгээр өөрчлөлтийн суурин дээр физикийн хүчин зүйлүүд, стресс эм ба химийн бодисуудын нөлөөгөөр үрэвсэл явагддаг.
0
Ангилал
0
Шалтгаан ба эмгэг жамаар нь дархлалын болон дархлалын бус замаар үүссэн чонон хөрвөс гэнэ.
0
Мөн даралтын, чичиргээний, хүйтний, нарны, холинерг, адренерг, дулааны, дасгалтай холбоотой, анафилаксийн, усны, хавьтлын, аутоиммуны, идиопатик чонон хөрвөс гэж ангилна.
0
Гэр бүлийн гишүүд нь гуурсан хоолойн багтраа, ринит, экземээр өвчилж байсан гэсэн хүмүүсийн чонон хөрвөс тохиолдох нь элбэг. Арьсан дээр тогтмол даралт үйлчилснээр 0,5-6 цагийн дараа өнгөтэй арьсны гүн хэсэгт өвдөлттэй хаван үүсдэг. Үүнийг даралтын улмаас үүссэн чонон хөрвөс гэнэ. Ийм өвчтөнд халуурах, үе мөчөөр өвдөх, улаан эсийн тунах хурд ихсэх, лейкоцит ихсэх шинжүүд хавсарна.
0
Эмнэлзүй
0
Чоно хөрвөсийн үед арьснаас дээш өргөгдсөн,хязгаарлагдмал,ягаан өнгөтэй загатнаа бүхий бэлцрүүт тууралт үүснэ. Энэ үед үүссэн тууралтууд нь маш их загатнаатай байх бөгөөд цаашид цайвар ягаан өнгөтэй болдог.Тууралтууд нь арьсан дээр биеийн аль ч хэсэгт гэнэт гарч, 24-48 цагийн дотор арилж ул мөргүй эдгэрнэ. Үрэвсэл, уруул, хэл, зөөлөн тагнайн салстыг хамарч болно. Харин амьсгалын зам, залгиур хоолойн салтстыг хамарсан бол амьсгалахад түвэгтэй болж, ханиалган, амьсгал боогдоход хүрнэ. Хурц чонон хөрвөсийн нэг өвөрмөц хэлбэр бол Квинкийн хурц хаван юм. Энэ үед цайвар хаван голдуу нүүрэнд нүд, уруул хавдах, мөчдийн нэг хэсэгт гарч, загатналүйгээр хэд хоног тогтвортой үргэлжилнэ. Харин бэлцрүүт тууралт тодорхойгүй хугацааны дараа олон удаа давтан гарна. Эдгээр дахилтууд нь 6-8 долоо хоногийн дотор үргэлжилбэл хурц, түүнээс удаан үргэлжилвэл архаг чонон хөрвөс гэнэ. Толгой өвдөх нойрмоглох, дотор муухайрах, гүйлгэх, үе мөчөөр өвдөх, хоолой сөөх, бачуурах, амьсгал давхцаж богиносох нь Квинкийн хурц хавангийн үед илэрдэг ерөнхий шинжүүд юм.
0
Анхаарах нь: Эмчид яаралтай үзүүлнэ. Эмчлүүлж байсан, эм уудаг бол эмчийн заавар зөвлөгөөг дагана. Хоол ундандаа давс, чихэрлэг бага хэрэглэнэ. Харшил өгч болох өндөг, шоколад, халуун ногоотой хурц хоол, архийг хориглоно. Эм болон хоол ундтай холбоотой бол шингэн сайн ууж, бургуй тавьж ходоод гэдсийг цэвэрлэх замаар биед хуримтлагдсан харшил үүсгэгчийг гаргаж болно. Өөрт онцын зовиургүй тууралт гүвдрүү гарч өөрөө алга болдог бол юунаас болж буйг сайн анхаарна. Энэ тухайгаа үзүүлсэн эмчдээ хэлнэ.
0
Авах арга хэмжээ: Гэнэт биеэр гүвдрүү туурч, амьсгал бачуурч, хүнд байдалд орсон тохиолдолд эмчийн тусламж авах хүртэл хлорфенамин, димедрол, тавегил хэлэн доороо тавьж хэрэглэж болно.
0
0
0
Таалагдаж байна
Таалагдахгүй байна
Нэр томъёо оруулаагүй байна.
Хэлэлцүүлэг үзсэн
Хэлэлцүүлгийн Like/dislike