Блог
Огноо:
2021/06/02
Унших хугацаа:
Монгол Улсын Тэтгэврийн Үндэсний тогтолцоо судалгааны олон нийтийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
Нийтэлсэн: ЗСДС
“Монгол Улсын Тэтгэврийн Үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүнг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
Тэтгэврийн хэмжээг Монгол Улсын Засгийн Газраас цалин хөлсний өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж ирсэн. Тэтгэврийн доод хэмжээ болон дундаж цалингийн харьцаа өсөх хандлагатай ч, тэтгэвэр болон дундаж цалингийн харьцаа тасралтгүй буурч байгаа нь иргэдийн тэтгэвэр нэмэгдэхгүй байгааг харуулж байна. Энэ нь эргээд иргэдийн авч буй тэтгэвэр амжиргаанд нь хүрэлцэхгүй, суурь хэрэгцээгээ хангах боломжгүй болох зэрэг олон асуудлуудыг үүсгэж байна.
Иймд тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах замаар дээрх асуудлуудад шийдэл боловсруулах хэрэгцээтэй гэсэн үндэслэлээр “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн санаачлага, санхүүжилтээр, ТУССолюшн ХХК-ийн боловсруулсан Тохируулгатай Угсардаг Системийн /ТУС/ загварын дагуу /зураг 1/, Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ-аас "Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь " судалгааг хийж гүйцэтгэн, судалгаагаар гарсан явцыг олон нийтэд тогтмол танилцуулж иргэдийн саналыг тусган сайжруулсан үр дүнгээ 5-р сарын 27-ны өдөр олон нийтэд танилцууллаа.
Зураг 1. Тохируулгатай Угсардаг Системийн /ТУС/ загвар
Эх сурвалж: www.tussolution.mn
Судалгааг гүйцэтгэсэн Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ-ын хувьд 1992 оноос хойш үйл ажиллагаагаа сургалт, судалгааны чиглэлээр явуулан өнөөдрийг хүртэл 1000 гаруй судлаачдаас сонгон шалгаруулалт хийж нийгмийн нэгж системийн инженерчлэлийн аргыг ашиглан 14 судалгааг амжилттай гүйцэтгээд байна. Энэ удаагийн тэтгэврийн тогтолцооны жишиг загвар боловсруулах судалгааны голлох онцлогоос дурдвал хөл хорионы үед анх удаа хот, хөдөө орон нутгаас судлаачдыг бүрдүүлснээр олон чиглэл, мэргэжлийн багийг бүрдүүлж чанартай судалгааг хийж чадсанд оршиж байна.
Судалгааны арга зүйн зөвлөхөөр ажилласан ТУССолюшн ХХК-н хувьд системийн болон логик сэтгэлгээний онол, арга зүйд тулгуурлан гаргасан ТУС шийдлүүдийг ашиглан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх “Системийн инженерчлэл”-ийн үйлчилгээний "ТУС Солюшн" ХХК-ийг 2016 онд Гүнд Инвестмент Холдингийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
“Монгол Улсын Тэтгэврийн Үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны товч танилцуулгын хувьд:
Судалгааны ажлыг нийт 28 судлаачийн бүрэлдэхүүнтэй баг 2021 оны 02 сарын 24 өдрөөс 05 сарын 20 өдрийг дуустал нийт 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн. Судалгааны багийн судлаачдыг 130 орчим залуусаас 2 үе шат бүхий сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн бөгөөд тэдний 21.5 хувь нь эрэгтэй, 78.5 хувь нь эмэгтэй, дундаж нас нь 27.7 байв.
Судалж буй асуудлыг аль болох олон өнцгөөс нь харж судлахын тулд судлаачдын багийг бизнес, санхүү, менежмент, олон улсын харилцаа, маркетинг, статистик, нийгмийн эрүүл мэнд, инженер, технологийн зэрэг мэргэжлүүдийн төлөөлөл байхаас гадна төрөл бүрийн салбарын төлөөлөл тухайлбал, даатгалын компанийн ажилтан, хөрөнгө оруулагч, их сургуулийн багш, нийгмийн салбарын судлаач, оюутан байхаар бодолцож сонгон шалгаруулалтыг хийсэн байна. Мөн түүнчлэн сүүлийн 3 сарын хугацаанд судалгааны багаар 7 хоног тутам тогтмол онлайнаар уулзаж судалгааны ажлаа хэлэлцүүлснээр хоорондын ойлголтын зөрүү үүсэх, бие биенээсээ суралцах, илүү сайн судалгааг хийж хэрэгжүүлэх олон боломжийг бий болгосон байна.
Энэхүү судалгааны зорилго нь Монгол улсын тэтгэврийн үндэсний тогтолцооны жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэхэд оршиж байсан ба судалгааны зорилгыг хэрэгжүүлэхэд дараах ажлуудыг гүйцэтгэсэн байна. Үүнд:
Уг судалгааны ажлын үр дүнгүүдийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 05 сарын 28-ны хугацаанд 25 судлаачийн бүрэлдэхүүнтэй багийн 40 удаагийн хэлэлцүүлгээр нягталж, баталгаажуулснаар олон нийтэд танилцуулсан байна.
Судалгаанаас гарсан зарим үр дүнгээс танилцуулбал:
Хэрэв та бүхэн судалгааны ажлаар гарсан үр дүнгүүдтэй танилцаж саналаа тусгахыг хүсвэл Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ-ын хэлэлцүүлгийн платформ болох www.mongolforum.mn сайтаар нэвтрэн танилцаж санал хүсэлтээ тусгах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.