Буцах

"ХҮНИЙ ЭРХИЙН НЭР ТОМЬЁОНД ТОДОРХОЙЛОЛТ БОЛОВСРУУЛАХ НЬ" СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хууль зүй

1. Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй: Монгол улсын иргэн суурь хэрэгцээгээ хангах бүх талын боломжтой байх эрхтэй.

0

2. Монгол Улсын иргэн өндөр наслах тохиолдолд эдийн тусламж авах эрхтэй: Монгол улсын иргэн суурь хэрэгцээгээ хангах бүх талын боломжтой байх эрхтэй.

1

3. Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй: Монгол улсын иргэн тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмших зорилгоор оюуны загвар үүсгэх, түүнийг турших, хэрэглэх цогц үйлдлүүдийг гүйцэтгэх замаар байгаль, нийгмийн зүй тогтлын дагуу хөгжлийн тодорхой түвшинд хүрэх эрхтэй.

0

4. Монгол Улсын иргэн соёлын бүтээл туурвих эрхтэй: Монгол улсын иргэн тодорхой цаг хугацаа, газар зүйн байршилд бүрэлдэн бий болдог, тухайн нийгмийн харилцааны онцлог хэв шинжүүдийг илэрхийлдэг урлаг, уран сайхан, танин мэдэхүйн төссөллийн дахин давтагдашүй оюуны загварыг бүтээх эрхтэй.

0

5. Монгол Улсын иргэн аюулгүй орчинд амьдрах эрхтэй: Монгол улсын иргэн байгаль, нийгмийн хүчин зүйлийн сөрөг нөлөөллөөс хамгаалагдсан хэв шинжийг бүрдүүлсэн орон зайд суурь хэрэгцээгээ хангахад чиглэсэн үйлдлүүдийг гүйцэтгэх эрхтэй.

0

6. Монгол Улсын иргэн орчны бохирдолоос хамгаалуулах эрхтэй:  Монгол Улсын иргэн тодорхой орчин дахь амьд биетийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн бодисын агууламжийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх цогц үйлдлийг бусдаар гүйцэтгүүлэх эрхтэй.

0

7. Монгол Улсын иргэн хөдлөх эд хөрөнгө шударгаар өмчлөх эрхтэй: Монгол Улсын иргэн гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр байршлыг нь тодорхой орон зайд өөрчилж болдог хөрөнгийг ёс зүй болон эрх зүйн хэм хэмжээг баримтлан өмчлөх эрхтэй.

0

8. Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй: Монгол Улсын иргэн суурь хэрэгцээгээ хангах зорилгоор өөрт харьцангуй давуу талыг бий болгох чадварыг бусдын албадлагагүйгээр эзэмшиж, түүнийгээ ашиглан үнэ цэн бүтээх цогц үйл ажиллагааг сонгох эрхтэй.

0

9. Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй: Монгол Улсын иргэн бие, сэтгэцийн хэвийн үйл ажиллагааны төлөв байдлыг алдагдуулж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх цогц үйлдлийг бусдаар гүйцэтгүүлэх эрхтэй.

0

10. Монгол Улсын иргэн эмнэлгийн тусламж авах эрхтэй: Монгол улсын иргэн тодорхой нөхцөлд биеийн үйл ажиллагааны алдагдлыг оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах чиг үүрэг бүхий хуулийн этгээдээр дамжуулан шаардлагатай үйлчилгээг авах эрхтэй.

0

11. Хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй:  Монгол Улсын иргэн тэмдэгтийн систем бүхий өгөгдлийг тодорхой арга, хэрэгслийг ашиглан биет зүйл дээр хуулбарлан буулгаж олон нийтэд мэдэгдэх зорилгоор бусдын албадлага, хязгаарлалтгүйгээр түгээх боломжтой.

0

12. Тайван жагсаал хийх эрх чөлөөтэй: Монгол улсын иргэн хувийн эсвэл нийтлэг эрх ашгаа илэрхийлэх, бусдын анхаарлыг тодорхой асуудалд хандуулах зорилгоор хүмүүсийн хамтаар олон нийтийн газарт нийгмийн хэв журмыг баримтлан зохион байгуулалттайгаар бусдын албадлага, хязгаарлалтгүйгээр явах боломжтой.

0

13. Тайван цуглаан хийх эрх чөлөөтэй: Монгол улсын иргэн бүлэг хүмүүсийн хамтаар олон нийтийн газарт болон цахим орчинд нийгмийн хэв журмыг баримтлан зохион байгуулалттайгаар бусдын албадлага, хязгаарлалтгүйгээр хувийн эсвэл нийтлэг эрх ашгаа илэрхийлэх, бусдын анхаарлыг тодорхой асуудалд хандуулах боломжтой.

0

14. Төрийн байгууллагад өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй: Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй, улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор санал, мэдэгдлийн шинжтэй хүсэлтийг гаргаж, шийдлийг гаргуулах эрхтэй.

1

15. Төрийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй: Төрийн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй, улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй.

0

16. Монгол Улсын иргэн халдашгүй байх эрхтэй: Монгол Улсын иргэн халдашгүй байх эрхтэй гэж Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөнд хөндлөнгөөс хүчээр нөлөөлөхөөс хамгаалагдсан байх эрхтэй.

0

17. Монгол Улсын иргэн чөлөөтэй байх эрхтэй: Монгол Улсын иргэн сонголт хийх боломжтой байх эрхтэй.

0

18. Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй: Монгол Улсын иргэн ёс суртахууны болон эрх зүйн зарчимыг баримтлан дагаж мөрддөг хэрэг, маргааныг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагаар эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг тогтоолгох эрхтэй.

0

19. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй: Монгол Улсын иргэн улсынхаа хил хязгаарын доторх талбайд сонголт хийх боломжтойгоор, тогтоосон дүрэм, журмын дагуу тодорхой арга хэрэгслийн ашиглан шилжих хөдөлгөөнийг гүйцэтгэх эрхтэй.

0

20. Монгол Улсын иргэн эрүүл орчинд амьдрах эрхтэй:  Монгол Улсын иргэн суурь хэрэгцээгээ хангахад чиглэсэн цогц үйлдлүүдийг хүний бие, сэтгэцийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэв шинжүүдийг бүрдүүлсэн орон зайд гүйцэтгэх эрхтэй.

0

31. Үг хэлэх эрх чөлөөтэй: Монгол Улсын иргэн юмс үзэгдлийг танин мэдсэний үндсэн дээр бий болгосон оюуны загвараа дохио, тэмдэгтийг ашиглан бусдын албадлага, хязгаарлалтгүйгээр илэрхийлэх боломжтой.

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн